УИХ-ын гишүүн асан хүмүүст нэг жил цалин олгох нь зөв эсэхээр ажлын хэсэг байгууллаа

ab1b8a05-1a82-4032-9c29-d0d3786da0c5-1200x0-023db7d8-a31b-40f2-8697-6530feff5f27-63e4538b8f4f413895c10eb990a2e3a6УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ. Уг өргөдөл нь УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, …олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдөл юм.

Энэ асуудлаар Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулахад М.Бадамсүрэн гишүүн “Ийм тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулалгүй, шууд өргөдлийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн юм. Гэвч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ахалж, бүрэлдэхүүнд нь О.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Энх-Амгалан, О.Саранчулуун, С.Зулпхар нар ажиллахаар болов.

 


URL: