Ц.Энхбаяр: Хүсээгүй хүмүүсийг буудсан юм чинь, хүссэн хүмүүсийг буудахад гайхаад байх зүйлгүй
Монгол Улсад анх удаа дөрвөн өдөр онц байдал зарлаж, улс орон даяар түгшүүрийн байдалд орон хаа сайгүй буу барьсан цагдаа цэрэг, уулзвар бүр дээр хуягт танкууд зогсож, эвгүй харагдсан бүхнийг шалгаж байсан тэр үеийг хэн ч, хэзээч мартахгүй. Тэр үеэс хойш үймээний үеэр амиа алдсан таван хүний ар гэр хохирогчид болж, ажил үүргээ гүйцэттэж явсан цагдаа нар гэм буруутан болж чичлэгдсээр өнөөдрийг хүрлээ. Тэгсэн атал тухайн үед төрийн эрх барьж байсан эрхмүүд сулдаа ганхан жороолж, дур зоргоороо элдэв мэдэгдэл хийдэг янзаараа л байх юм. Түүхэнд хар мягмар гариг гэж тэмдэглэгдсэн хэрэг болсноос хойш дөрвөн он улирсан ч шийдэгдсэнгүй. Хохирогчид, цагдаа нар гэж хуваагдсан хүмүүс хэрсэн бух мэт хэн хэнээ хялайсан янзаараа…
Уг нь дөрвөн жилийн өмнө болсон уг хэрэг дахин сөхөж байгаа юм л бол тухайн үед Ерөнхийлөгч байсан эрхмээс эхлээд цуглааны хажуугаар өнгөрч яваад хэрэгтэн болж хар тамга даруулсан хархүүг ч дуудаж уулзмаар. Багтаж ядам давчуухан шүүхийн танхимдаа зориулж гэрчүүдээ дууддаггүй бол тэр шүүдээ. Үүл баатрын хэлсэнчлэн Монголд юу л байна газар байна гэдэгчлэн хэн дуртай нь ирээд суучих хэмжээний заал Монголд олдохгүй гэвэл би л лав итгэхгүй. Тэгж байж л үнэн юм үнэнээрээ гарч, талбай дээр жагсацгаа гэж уриалсан хүмүүс, буу бариулж буудах тушаал өгсөн албан тушаалтан тодорно. Бүхэл бүтэн дөрвөн он улирсны дараа ганц нэг хүнийг дуудаж байцаачихаад улс орныг бужигнуулсан хэргийн гэмтэнг олно гэж найдах нь хэтэрхий гоомой хэрэг.
Хатуухан хэлэхэд улстөрийн хүчнүүд уг хэргийг улстөрийн тоглоомын талбар болгох сонирхол ажиглагдах болсон. Намууд утсан хүүхэлдэйгээр наадаж буй аятай хохирогч, цагдаа нараар зугаацсаар байна Өдгөө иргэдийн төр цагдаа бас шүүхэд итгэх итгэл буурч эхэллээ. Итгэл алдаруулсан эл хэргийн талаар “Иргэдийн Алъяанс” төвийн тэргүүн Ж.3анаа, 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдлын хохирогчдын төлөөлөл иргэн Ц.Энхбаяр нар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд гурав дахь удаагаа хойшилж буй шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлж, уриалга гаргажээ.
“Иргэдийн Алъяанс” төвийн тэргүүн Ж.ЗАНАА
-2008 оны сонгуулийн дараах шуугиан хүний эрхийн зөрчил гарсан онц байдлын үеэр Монголын иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа хүний эрх болон эмэгтэйчүүдийнТББ-ууд ажиглалт хийж эхэлсэн. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Цагдаагийн дөрвөн өндөр албан тушаалтантай холбоотой шүүх хуралдааны асуудлын талаар ялангуяа шүүх, цагдаагийн байгууллага, өмгөөлөгчид гэх мэтчлэн хуулийн этгээдүүд Долоодугаар сарын нэг¬ний хэргээс гарсан хүний эрхийн асуудадц яаж хандаж байгаа талаар Монгол Улс даяар харж дүгнэлтээ хийж байгаа. Бид түрүүчийн долоо хоногт энэ асуудлаар байр сууриа илэрхийлж зөөлөн хэвлэлийн хурал хийж байсан. Өнөөдрийн хурлаар бид тос өөх, ус сүү хоёрыг ялгах шаардлагатай гэдгийг тодотгож байна.
Яагаад гэвэл тодорхой хариуцлага алдсан хүмүүсийн тухай байгаа учраас. Ажил үүргээ гүйцэтгэсэн, хуулийн дагуу хэвийн ажиллаж байгаа цагдаа нарын талаар огт яриагүй. Сүүлийн үед цагдаагайнхан, улс төрийнхөн гэж нэг ерөнхийлсэн нэрээр яваад байна. Тодорхой хийсэн хэрэгтэй тодорхой асуудлууд байсаар байтал бүхэл зүйлээр хооронд нь ороогоод хэрэгсэхгүй ч юм уу, хангалтгүй ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар олны анхаарлыг сарниулах оролддого хийгдээд байгаа байдал ажиглагдаад байна. Хүний эрхийн талаар мониторингийн судалгаа хийсэн 17 байгууллага бий. Энэ дотор цагдаа нар хүний эрхэнд халдсан олон асуудлууд байгаа. Тухайлбал, долоодугаар сарын нэгний орой баривчлахдаа хүмүүсийг зодсон, нулимсан, хараасан баривчлахдаа биед нь байсан мөнгө, гар утсыг нь хурааж авсан.
Тухайн үед 1000 гаруй хүнийг баривчилж утас, мөнгийг нь хураасан гэхээр юу болж таарах вэ. Дээрэм гэж ойлгох уу гэх асуудал тавигдана Дээрээс нь тэдгээр хүмүүсийг баривчилсны дараа хууран мэхэлсэн, эрүүдэн шүүж байцаан хийгээгүй хэргийг нь хүлээлгэсэн асуудлууд гарсан. 200 гаруй хүнд хилсээр шахуу ял өгөөд явуулчихсан. Дээрээс нь бага насны хүүхдэд Эрүүгийн хуулийн 179 дугаар зүйлд заасан бусдыг өдөөн турхирч жагсаал цуглаан зохион байгуулсан гэсэн аймшигтай хэрэгт унагаж шийтгэсэн. Мөн дандаа хаалттай хуралдаж байсан гэх мэт хүний эрхийн том зөрчлүүд гарсан. Бидний хийсэн судалгааны номонд 13 настай хүү зодуурынхаа шархыг дааж чадалгүй нас барсан тухай мэдээлэл ч байгаа. Долоодугаар сарын нэгний үеэр ажиллаж байсан хүний эрхийг зөрчсөн хүмүүс, дөрвөн хүний амийг ангуучилж байгаад хороосон асуудлыг хуулиа сахисан, үүргээ биелүүлсэн, тушаалаар ажилласан гэсэн малгай дор хамгаалах оролдлого хийгдээд байна.
Өөрөөр хэлбэл өгсөн тушаалын дагуу ажилласан юм бол тушаал өгсөн хүн нь хэн юм бэ, үүргээ гүйцэтгэсэн гээд байгаа нь ямар үүрэг гүйцэтгэсэн гээд байгаа юм бэ. Цагдаагийн тухай хуулинд цагдаа хүний эрхийг хамгаалах ёсгой, нийгмиийн хэв журмыг сахиулах ёстой гэж заасан. Цагдаа нар энэ үүргээ гүйцэтгэсэн юм уу, заавал хүн буудаарай гэсэн үүрэг өгөгдсөн байсан гэх мэт ээдрээтэй асуудлуудыг цагдаагийн ар гэрийн холбооныхон яриад байгаа байхгүй юу. Энэ байдлыг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагынхан ялгаж салгах хэрэгтэй. Хүний эрхийн байгууллагуудын хувьд хариуцлага алдсан бол хариуцлага үүрэх ёстой л гэж үзэж байна. Хэн ч байсан гэсэн үүрэх ёстой. Улс төр гээд яриад байна Улс төр гэдэг хэн бүхэнд нээлттэй байдаг эрх. Хүн бүр төрөхдөө улс төрийн эрхтэй төрдөг. Гэтэл бохир улс төр, бохир улстөрчдын үгэнд ороод үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол тэр бохир улс төрчдөө нэрлэх ёстой шүүдээ.Хаана хэлэх ёстой, тэр газраа нууж хаалгүйгээр хэлэх ёстой. Үүнийгээ тэд өөрсдөө сайн мэдэж байх ёстой. Цагдаа нар чинь хуульчид шүү дээ.
Хохирогчдын төлөөлөл иргэн Ц.Энхбаяр
-Бидний хувьд гурван удаа шүүх хуралд орж үзлээ. Шүүх хурал гурван удаа хойшлогдлоо. Цаашид хэдэн удаа хэдий хүртэл хойшлохыг мэдэхгүй. Тиймдээ ч цагдаа нарын талаар хохирогчид ярихгүй бол болохгүй юм байна гэж бодлоо. Дөрвөн жилийн хугацаанд бид цагдаа нар руу огт дайрч байгаагүй. Цагдаагийнхан үнэхээр Долоодугаар сарын нэгний хэрэгт өөрсдийнх нь ярьж буйгаар үнэхээр гэм зэмгүй юм бол энэ шүүх хурлыг хийлгүүлэх ёстой. Шүүх хурлаар буруутай эсэхээ тодорхойлуулах ёстой. Бид энэ шүүх хурлыг санаатайгаар хойшлуулж байна гэж үзэж байна. Шүүх хурал болох бүрт цагдаа нарын зовлонг сонсмооргүй байна. Хэцүү байна. Цагдаа нар даралт, сахарын өвчинтэй, өөрсдийгөө дөрвөн жил хэлмэгдлээ, ажил амьдралаа алдлаа гээд байна. Сахарын өвчин даралт гэдэг надад ч байгаа асуудал. Тэр ч бүү хэл эдгээр өвчлөл Монголын хүн амын 50 хувьд нь байгаа. Энэ өвчин тэр цагдаагийн хэдэн дарга нарт тусчихсан ч асуудал биш.
Бид өдөр болгон тоглоом болоод шүүх хурал болох гэж байна гэнэ гээд очдог. Очоод тэдний зовлонг сонсоод шийдэгдсэн зүйлгүй байгааг хараад үнэхээр тэсвэрлэхийн аргагүй байна. Тэгэхээр би цагдаагийн удирдлага болоод өмгөөлөгч нарт ганц хүсэлт тавих гээд байна. Шүүх хурлаа хийх өдрөө баттай болгоод бидэнд хэлээч ээ. Заллага болгоноор очиж та нарын зовлонг сонсмооргүй байна. Цагдаагийн удирдлагууд Ц.Мөнх-Оргил, С.Баяр, МАН-ын араар ороод төрийн хуулийг завхруулж болно. Тэгж чадна гэж бодож байна. Гэхдээ та нар түмний хараа, тэнгэрийн гэсгээлээс зайлахгүй. Хурал дээр цагдаа нар “Та нар үнэхээр яллах гээд байгаа юм бол буудаад өгөөч” гээд байсан. Бидний хүүхдүүд буудаад өгөөч гэж гуйгаагүй байхад буудсан. Хэрэв буудаад өгөөч гэж хүсээд байгаа бол хүслийг нь биелүүлэх боломж байдаг юм шүү. Би албаар хэлж байна. Хүсээгүй хүмүүсийг буудсан юм чинь хүссэн хүмүүсийг буудахад гайхаад байх зүйлгүй шүү. Тэгээд бас болоогүй ээ, хүний эрх яриад байгаа юм.
Долоодугаар сарын нэгэнд цагдаа нар ямар хүний эрхийг хамгаалж хашсан юм бэ. Яахаараа өөрсдийнхөө зовлон дээр хүний эрх яриад байгаа юм бэ. Энэ шүүх хурлыг хийлгүүлэх хүсэл тэдэнд үнэхээр алга. Цагдаагийн дөрвөн албан хаагчийг шүүх гэхээр Монголын бүх цагдаагийн албан хаагчдыг яллах гэж байгаа юм шиг асуудалд хандаад байна Үгүй шүү дээ. Цагдаагийн удирдлагуудыг яллах гээд байгаа юм биш. Долоодугаар сарын нэгний өдөр хүний амь нас эрсэдсэн, эрх чөлөө нь зөрчигдсөнд буруутай юу гэдгийг л шүүхээр шүүлгэх гэж байна. Энэ байдлаас харахад Монголын цагдаа цагдаагийн байгууллагын удирдлагынхаа харуул хамгаалалт нь болчихсон гэдэг нь харагдаж байна.
Г.Төгс
URL:











