САНГИЙН ДЭД САЙД О.ЧУЛУУНБАТ ТОМ ОХИНООСОО ДҮҮ БҮСГҮЙТЭЙ ХАЙРЫН ХОЛБОО ҮҮСГЭЖ, 50 ГАРСАН ЭХНЭРЭЭСЭЭ ТУСДАА АМЬДАРЧ БАЙНА
Намаасаа гарч, МАХН-д элссэнийхээ шанд Сангийн дэд сайд гэдэг албанд тохоон томилогдоод байгаа экс гишүүн О.Чулуунбат хүүхдүүдтэйгээ хамт шинэ амьдрал зохиох гээд тун завгүй байна. Түүний ууган хүү Ч.Бөрдөнбат нь Очгэрэл хэмээх бүсгүйтэй хуримласан бол охин Ч.Агиймаа нь С.Жавхлангийн экс хадам “Торгоны зам”-ын Гантөмөрийнд бэр орж, хоёр хүүхэд төрүүлсэн. Тэгвэл дэд сайд О.Чулуунбат бас л шинэ амьдрал зохиож байгаа гэнэ. Тэрбээр хоёр дахь эхнэрийнхээ цайг ууж, саяхан л аз жаргал дүүрэн айл гэрийн эзэн хүний дүрээр цэнхэр дэлгэцээр гарч байсан удаатай. О.Чулуунбат сайдын хоёр дахь эхнэрийг Цэндмаа гэдэг. Цагтаа гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, залуу халуун насандаа гунхаж явсан цуутай сайхан хүүхэн ноён банкирт 49-нийх нь жил дээр хэнз охин төрүүлж өгөн нялхруулж байсан цаг саяхан. Ноён О.Чулуунбат “хэнз охин үр минь дахин 20 жил амьдрах үүрэг даалгавар өглөө, хайрандаа нялхарч байна” хэмээн хэвлэлээр ярьж байсан билээ. Гэвч тэрбээр тавин таван настай эрхэм гэргий Цэндмаагаасаа өрх тусгаарлаж, өөрийнхөө охиноос балчир шахуу Жимсээ хэмээх бүсгүйтэй хамт амьдраад чамгүй хугацаа өнгөрч байна. Залуу бүсгүйг нэгэн үе “Hi-Fi Records”-ын худалдагчаар ажиллаж, цэнхэр дэлгэцээр цомог сэлт танилцуулдаг байснаар нь уншигчид андахгүй сайн танина. Сүүлийн үед “Чингис хаан” банкны үүдний ресепшнээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан Жимсээ бүсгүй О.Чулуунбат сайдтай хамт амьдарч байгаа гэнэ.
Эх сурвалж: Шударга.мн
URL:




