Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 7007.5 сая ам.доллар хүрчээ. Үүнээс экспорт 2705.9 сая ам.доллар, импорт 4301.5 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 603.5 сая ам.доллар буюу 9.4 хувь, үүний дотор экспорт 116.1 сая ам.доллар, импорт 487.3 сая ам.доллар буюу 12.8 хувиар өссөн байна. Гадаад