Халхын зая Бандид Лувсанпэрэнлэй болон VI Зая бандид Лувсанняндаг нарын гүдэн буюу лагшин эдүгээ 360 гаруй жил хадгалагдаж ирсэн байна. Энэхүү шүтээнүүд нь Буриадын Итгэлт хамбын одоо байгаа лагшинтай адил бөгөөд түүнээс ч илүү тод сайхан хэвээрээ аж. Бурханч лам Г.Пүрэвбат тэргүүтэн лам хуваргууд алтдаж ийн сэргээжээ. Дээдийн энэ шүтээнийг Улаанбаатар хотод