Жил бүрийн наадмаар соёолонгийн тоосонд дарагдах гэж наадамчид Хүй долоо худаг руу олноороо ирцгээдэг. Хамгийн хүчтэй, хурдтай учраас 22 км-д хурдалдаг соёолонгийн уралдаан хамгийн үзүүштэй нь байдаг юм. Өнөөдрийн соёолонгийн уралдаан шимтэй, сонирхолтой боллоо. Учир нь түрүүнд 10-аад үрээ зэрэг давхин, барианд орлоо. Макс группын захирал Д.Ганбаатарын зээрд үрээ энэ жилийн төрийн