Макс группын захирал Д.Ганбаатарын зээрд үрээ энэ жилийн төрийн наадамд түрүүллээ
Жил бүрийн наадмаар соёолонгийн тоосонд дарагдах гэж наадамчид Хүй долоо худаг руу олноороо ирцгээдэг. Хамгийн хүчтэй, хурдтай учраас 22 км-д хурдалдаг соёолонгийн уралдаан хамгийн үзүүштэй нь байдаг юм.
Өнөөдрийн соёолонгийн уралдаан шимтэй, сонирхолтой боллоо. Учир нь түрүүнд 10-аад үрээ зэрэг давхин, барианд орлоо. Макс группын захирал Д.Ганбаатарын зээрд үрээ энэ жилийн төрийн наадамд түрүүлэн, унаач хүүхэд нь 323 дугаартай, Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд үрээ аман хүзүүдлээ. Унаач хүүхэд 881 дуаартай, Дундговь аймгийн уяач Рэнцэнпүрэвийн хонгор халзан үрээ дөрөвт хурдалсан бол 704 дугаартай хээр үрээ айргийн тавд орлоо.
URL:







