(Судалбар – исээ) Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлшинжлэлийн профессор Бямбажавын Пүрэв-Очир (МУБИС) …Аяа, хавар цаг чи хөх огторгуйн гүнээс эгшиглэн тунарсаар ирмүй. (О.Дашбалбар, “Дөрвөн цаг буюу Анимаа” өгүүлсэн шүлгээс, 1989)   Нүүдэлчдийн соёл сэтгэлгээт манай монгол зохиолчдын өнгийн мэдрэмж, өнгийн бэлгэдэл, өнгөөр илэрхийлсэн чимэг тодотгол, өнгийн дүрслэл их өвөрмөц, бас зохиолч бүрээр нь ажиглавал өөр өөр