Цав цагаан үүлс хөвсөлзөн баруун хойноосоо дорныг чиглэн нүүх нь их хөсөг хөдлөх шиг санагдана. Энэхүү байгалийн нүүдэл, эгэл хүний амьдралын нүүдэлтэй зэрэгцэн эрт эдүгээгээс өнөөг хүртэл үргэлжилсээр "Нэгэн нүүдлийн газар" буудаллаа. Энэ буудал Монголын уран зургийн галерей. Аяны хүн хээрийн салхины үнэр орсон аагтай цайнд дуртай гэж үг бий.