Ч.ГАНТУЛГА
“Баянмонгол” чуулгын гитарчин С.Хосбаярыг “Дугаарын зочин”-оороо урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Саяхан тоглолтоо хийсэн. Санасандаа хүртэл тоглож чадав уу?
-Ерөнхийдөө манай чуулгын тоглолт л доо. Гэхдээ гурван уран бүтээлч нийлээд голлож тоглолоо. Анхны бүхэн сайхан байдаг шүү дээ. Нэлээд догдолж байсан. Гэхдээ тайзан дээр гараад гитараа барихаар