Нийслэлийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн халаалтыг есдүгээр сарын 15-аас өгч эхэлсэн. Харин албан байгууллага болон худалдаа үйлчилгээний төвүүдийн халаалтыг өчигдрөөс тавьж эхэлсэн байна. Гэвч нийт 73 барилга халаалтаа авч чадаагүй байгаа аж. Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Алтангэрэлээс тодруулсан юм. -Өнөөдрийн байдлаар халаалтаа аваагүй орон сууц, цэцэрлэг, сургууль байгаа юу?