Баянгол дүүргийн 13 дугаар хороонд энэ сарын 19-ны шөнө хойд эцэг нь гурван настай бяцхан охиныг зодож хазсан хэрэг гарчээ. Охины ээж орцны жижүүр хийдэг бөгөөд тухайн үед орцнуудаа шалгаж явахад уг хэрэг гарсан байна. Хэрэг гардаг шөнө хойд эцэг болох Ч нь цалингаа авсан хэмээн согтуу гэртээ ирсэн байна.