Хойд эцэг нь бяцхан охиноо зодож, хазсан хэрэг гарчээ
Баянгол дүүргийн 13 дугаар хороонд энэ сарын 19-ны шөнө хойд эцэг нь гурван настай бяцхан охиныг зодож хазсан хэрэг гарчээ. Охины ээж орцны жижүүр хийдэг бөгөөд тухайн үед орцнуудаа шалгаж явахад уг хэрэг гарсан байна. Хэрэг гардаг шөнө хойд эцэг болох Ч нь цалингаа авсан хэмээн согтуу гэртээ ирсэн байна. Тэд 2013 оны аравдугаар сараас хамтран амьдрах болсон бөгөөд бяцхан охин эмээгийндээ тусдаа амьдардаг байжээ.
Охин ээжийгээ санаад байна гэсэн учраас эмээ нь энэ сарын 17-нд охиныг ээж дээр нь хэд хонуулахаар хүргэж өгсний дараа эл хэрэг гарчээ. Одоогоор хойд эцэг Ч-г Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт хорин хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Охины ээж өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний төвд хандан тусламж хүсчээ. Тэрбээр охиноо шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд шүүх эмнэлэгийн хариу ирэх баасан гарагт гарах юм байна.
URL:













