Хавдрын эмч, мэргэжилтнүүдийн баг орон нутагт ажиллахаар өнгөрсөн даваа гаригт замд гарлаа. Хавдар судлалын үндэсний төв, ХААН банктай хамтарч “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буйд орон нутгийнхан ам сайтай байна. Нарийн мэргэжлийн эмч нар өнгөрсөн жил нийслэл болон 21 аймагт ажилласан бол энэ удаа хавдрын өвчлөл