Хуурамч бичиг баримттайгаар төрийн албанд ажиллаж байгаа 30-аад хүний материалыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Түүнчлэн хуурамч диплом ашиглаж, залилан мэхлэх замаар төрийн албанд шургалах явдлыг таслан зогсоох зорилгоор Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, БСШУЯ, МХЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан