Хуурамч дипломтой төрийн албан хаагчдыг нийтэд зарлана

Хуурамч бичиг баримттайгаар төрийн албанд ажиллаж байгаа 30-аад хүний материалыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Түүнчлэн хуурамч диплом ашиглаж, залилан мэхлэх замаар төрийн албанд шургалах явдлыг таслан зогсоох зорилгоор Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, БСШУЯ, МХЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан байна.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу МХЕГ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 25-наас 2011 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд нийт 42 байгууллагын 3201 албан хаагчдын 3840 боловсролын баримт бичигт хяналт шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар 17 байгууллагын 54 иргэний 56 диплом хуурамч байгааг илрүүлжээ. Мөн ирэх аравдугаар сарын 20-нд болох Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар боловсролын хуурамч баримт бичгийн тухай авч хэлэлцэн, гэм буруутай нь тогтоогдсон иргэдийг нийтэд мэдээлэхээр тогтсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих