Сүүлийн үед бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт үйлдэл цөөнгүй гарч буйтай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд сонор сэрэмжтэй байх талаарх сэрэмжлүүлгийг өгч буй. Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4733 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн шинжтэй 127 үйлдлийг холбогдох нэгжүүд шалгаж, 93 хэргийн эзэн