Золгүй байдлаар есөн хүн нас барж, 58 хүн гэмтжээ

527-1400558691-07052014-1399446632-984467917-tsagdaaСүүлийн үед бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт үйлдэл цөөнгүй гарч буйтай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд сонор сэрэмжтэй байх талаарх сэрэмжлүүлгийг өгч буй.

Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4733 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх гэмт хэргийн шинжтэй 127 үйлдлийг холбогдох нэгжүүд шалгаж, 93 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Тухайлбал, нийслэлд хүний амь нас хохироосон гурав, золгүй байдлаар нас барсан ес, хулгайлсан 37, танхайрсан 15, булаах гурав, дээрэмдэх гурав, залилан хоёр, бусдын биед гэмтэл учруулсан хоёр үйлдэл бүртгэгдсэн байна.

Харин зам тээвэртэй холбоотой 42 хэрэг бүртгэгдэж нийт осол 34 осол гарсан аж.  Үүний уршигаар 58 хүн гэмтсэн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих