Эдвард Сноудены эцэг, түүний хүү нууцыг үргэлжлүүлэн дэлгэх болно гэдгийг мэдэгджээ

Эдвард Сноудены эцэг, түүний хүү нууцыг үргэлжлүүлэн дэлгэх болно гэдгийг мэдэгджээ

© Фото: «Вести.Ru»

Эдвард Сноуденд дэлхий ертөнцтэй хуваалцах өөр зүйлүүд бий бөгөөд Орост амьдарч байгаа явдал үүнийг хийх боломжийг олгоно гэж ТТГ-ын ажилтан асаны эцэг Лон Сноуден Москвагаас Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд ирэхдээ сэтгүүлчдэд мэдэгджээ.

«Түүнд хуваалцах ёстой өөр олон мэдээллүүд бий» гэж том Сноудений хэлснийг британий «Дейли цахилгаан мэдээ» иш татсан байна.

Сэтгүүлчдийн асуусан Москвад хүүтэйгээ уулзах үеэр юун тухай ярилцсан эсэхэд Лон Сноуден, хүүгээ орост үлдэхийг зөвлөсөн гэж хариулжээ.Тэрбээр түүний хүү Эдвард Сноуден сайн байгаа бөгөөд «хийсэн үйлдлээ урьдын адил баримталж байгааг» тэрбээр онцолжээ. Том Сноудены ярьснаар, хэрэв түүний хүү Орост үлдвэл «энэ нь түүнд эхэлсэн ажлаа цаашид үргэлжлүүлэн үнэн мөнийг илрүүлэх боломжийг олгох юм».

Харин Вашингтон нууц мэдээллийг задруулсных нь төлөө буруушаахаар Сноуденыг буцаан өгөхийг хичээж байгаа юм. Сноуден Оросын нутаг дэвсгэрт 1 жилийн хугацаагаар түр оршин суух зөвшөөрөл олгосон баримт бичгийг 8-р сарын 1-нд хүлээн авчээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ

URL:

Сэтгэгдэл бичих