Хулгайлагдаж гэр бүл болсон бүсгүйчүүдийн хувь заяа

киокизКиркизэд гэр бүл бологсдын бараг гуравны хоёр эмэгтэйчүүд хулгайлагдаж гэр бүл болдог байна. Тэдний хувь заяа өмнө нь

хараагй хүнтэйгээ гэр бүл болохдоо хардаг төдийгүй хэрвээ дургүйцэн оргож бусгавал дахин эрд гардаггүй байна.

Учир нь хулгайлагдаад нэгэнт л тэр айлын босгыг давсан бол ариун биш бузардсан гэж үздэг тэдний зан заншил юм. Хуулиндаа энэхүү хулгайлагдан гэр бүл болохыг хориглосон ч тэдний эртний уламжлал нь өдий хүртэл хадгалагдсаар ирсэн тул Засгийн газар нь дуугүй л хараад өнгөрдөг байна.

Мэдээж эдгээр “хулгайн” зарим нэг нь уламжлалын дагуу хийгдэж буй ёс төдий жүжиг байдаг ч ихэнх сүйт бүсгүй хүчээр нөхөрт гардаг байна. Энэ заншлын золиос болсон бүсгүйчүүд “нөхрийнхөө” гэрийн барьцааны хүн, үнэгүй ажиллах хүчин болж хоцордог.

Мөн манай улсад энэ ёс баруун Алтайн Баян-Өлгий, Увс, Ховд нутагт байдаг аж.
 

Ч.Мөнхбат /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих