Малайзын Иргэний агаарын тээврийн онгоц сураггүй боллоо

0e1b178d006737foriginalМалайзын Иргэний агаарын тээврийн компаний Куала-Лампур-Бээжингийн чиглэлийн нисэх онгоц 8-ны үрээр удирдах станцтай холбоо тасарлаа. Онгоцонд нийт 239 хүн байсны 160 нь Хятадын иргэн юм. Хятадаас Малайз, Вьетнамд суугаа элчин сайдын яамнууд шуурхай ажлын хэсэг байгуулж, холбогдох зохицуулалтыг хийж байна.

Малайзын Иргэний агаарын тээврийн компани мэдэгдэл нийтэлж, холбоо тасарсан онцгоц нь MH370 нислэгийн дугаартай Боинг 777-200 онгоц бөгөөд Куала-Лампурын цагаар 8-ны 0 цаг 41 минутад хөөрч Бээжингийн цагаар 6 цаг 30 минутад Бээжинд газардах байжээ. Нисэх онгоц Куала-Лампурын цагаар 2 цаг 40 минутад Малайзын Агаарын тээврийн хяналтын төвтэй холбоо тасарсан байна. Нисэх онгоцонд нийт 227 зорчигч байгаагаас 2 нь хүүхэд, 12 нь нисэх багийн гишүүд юм гэжээ.

Онгоцонд Хятадын 160 иргэн байгаа бөгөөд нисэх онгоц Вьетнамын Хо Ши Мин хотын хяналтын бүсэд зорчиж байхдаа хяналтын станцтай холбоо тасарч, радар баригдахаа больсон байна. Онгоц Хятадын хяналтын станцтай ч холбоо бариагүй бөгөөд Хятадын хяналтын бүсэд ороогүй гэдгийг Хятадын Иргэний агаарын тээврээс нотолж байгаа юм.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих