“Хөх Туна загас” 7 дахь ээлжийн эрлийн ажиллагаагаа эхлүүлэв

cf01160321c4c3b7big   Австралийн нэгдсэн зохицуулах төвийн 19-ний үдээс өмнө нийтэлсэн мэдэгдэлд, далайн гүнд  Малайзын сураг тасарсан нисэх онгоцыг хайх үүрэгтэй  ”Хөх Туна загас” шумбагч аппарат 7 дахь ээлжийн эрлийн ажиллагаагаа эхлүүлсэн гэжээ.

Нэгдсэн зохицуулах төв 19-нд тэмдэглэхдээ, 6 дахь ээлжийн эрлийн ажиллагааны тоо баримтыг судалж байгаа бөгөөд одоогоор ямар ч илрүүлэлтгүй байна гэжээ.

Мөн 19-ний өдрийн далай дээрх эрлийн ажиллагааг гурван хэсэгт хуваан, эрлийн нийт талбай 50 мянга 200 хавтгай дөрвөлжин километрт хүрчээ. Цаг агаар харьцангуй сайн  байна.

Бээжингийн цагаар 19-ний өдрийн 5:50 минутад эрлийн үүрэг гүйцэтгэхээр Хятадын армийн ИЛ-76 тээврийн нисэх онгоц Пертийн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ.

\Д.Х\


URL:

Сэтгэгдэл бичих