Тэнгисээс бутарсан материал олдов

3bflpu4458js0otij8mmhm0spgМалайзын агаарын тээврийн компанийн сураг тасарсан зорчигч тээврийн онгоцыг эрж хайх ажил 16 дах өдрөө үргэлжилж байна. Хятадын хайгуулын усан онгоц Энэтхэгийн далайн өмнө зүгт эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Хятадын агаарын цэргийн онгоц Андаманы тэнгис болон сураггүй болсон онгоц байж мэдэх тэнгисийн бүсээр эрлийн ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Эрлийн ажилд оролцож байгаа иргэний агаарын тээврийн онгоц холбогдох бүсээс эргэн тойрон 5 км газар жижиг сажиг бутарсан материал байгааг олж илрүүлсэн байна.

Хятадын талын онгоцны хоёр баг Энэтхэгийн далайн өмнө биеэр сураг тасарсан онгоцыг эрж байгаа бөгөөд тэнгисээр эрэл хийж яваа Хятадын хөлөг онгоцонд мэдээлэл дамжуулж байгаа юм.

Австралийн Тэнгисийн Хэрэг Эрхлэх Газрын мэдэгдэлд, эд зүйл хөвж байна гэсэн Хятадын талын мэдээллийн дагуу тус байгууллага хиймэл дагуулаар байршлыг нь тогтоогоод байгаа юм. Тэр байршилд 22-ны өдөр хайгуул хийсэн боловч ямар нэг зүйл олж илрүүлээгүй юм. Орон нутгийн цагаар 23-ны өдрийн 9 цагийн үед Австралийн агаарын цэргийн тэнгисийн хайгуулын онгоц зэрэг гурван онгоц Персээс хөдөлж, эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих