МИДСК-ын шилдэг багш нар тодорлоо

1966151_822844711069098_6548506074765637098_o

Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/, Монгол тэмүүлэл, сайхан монгол орон /МТСМО/ ТББ-аас хамтран зохион байгуулсан шилдэг багш нарт шагнал гардуулах ёслол, “Эртэч монгол” уулзалт өнгөрсөн өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт өглөөний 06 цагт болжээ. Багш, ажилтанууд, оюутнуудын бүтээлч, эртэч байхыг уриалан идэвхижүүлэх, их, дээд сургуулиудын шилдэг багш нарыг тодруулан урамшуулах зорилготой уг уулзалтанд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, МИДСК-ын Ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, МТСМО ТББ-ын Зөвлөх, Улсын Драмын эрдмийн театрын дэд дарга Н.Сувд, МТСМО ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, их, дээд сургуулийн багш, оюутны төлөөлөл оролцож, ярилцлага өрнүүлсэн юм. МИДСК-ын гишүүн 40 гаруй сургуулийн багш нараас ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ, ШИЛДЭГ АРГАЗҮЙЧ БАГШ, ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ номинацийн эздээр дараах багш нар тодорсон байна.

“Шилдэг судлаач багш”-аар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн тэргүүлэх профессор (Ph.D), академич Д.Дашжамц, АШУҮИС-ийн Эм зүй, био ангаахын сургуулийн багш, дэд профессор Д.Тэмүүлэн.  “Шилдэг арга зүйч багш”-аар Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн дэд профессор В.Нарантуяа, МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн багш Э.Мөнгөнтулга, “Шилдэг залуу багш”-аар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн газрын менежментийн тэнхмийн багш Б.Сэр-од, Мандах бүртгэл дээд сургуулийн эдийн засаг бизнесийн тэнхимийн багш С.Цолмон, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор (Ph.D) Ч.Алдармаа нарын нийт долоон багш ажил үйлсээрээ манлайлж, шилдэгээр шалгаржээ.

Шилдэг багш нарыг өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

10662118_822844741069095_7009984461687402709_o

1978296_822844791069090_1322318443881528343_o

Mongolian State University of Agriculture


URL:

Нэр: web automation software Огноо: 25 July 2018

Il y a l’amour ..] Et puis il y a la vie, son ennemie.

Сэтгэгдэл бичих