Монголын улс төрийн намууд: Элитүүдийн нам болж хувирсан уу

32_4f75c50b4810ac8103fb93bc2006dc3f8c122baaУлс төр судлаач Ричард Гантер, Ларри Даймонд нар одоо дэлхий дахинд байгаа намуудыг 5 төрөл болгон хуваасан: Элитүүдийн нам, олон түмний нам, аль нэг үндэстний  нам, олон түмнээр сонгогдсон нэгдэл, мөн аль нэг эвсэл  хөдөлгөөний нам гэж.  Манай улс төрийн  намуудын хувьд элитүүдийн нам гэсэн тодорхойлолтонд илүү ойртох байх. Нам  нийгмийн аль давхрагын эрх ашгийг хамгаалахын тулд байгуулагддаг гэж тодорхойлдог ч манай намуудын хувьд ард түмний, эсвэл аль нэг давхрагын эрх ашгийг хамгаалахын тулд ажиллахаа аль хэдийн больсон. Зөвхөн ээлжит сонгууль дөхөх үеэр ямарч хамаагүй аргаар дахин сонгогдож засгийн эрхэнд гарахын  тулд боломжит бүх арга чаргаа хэрэглэж эхлэнэ.

Монголын улс төрийн намуудын удирдах болон санхүүгийн үйл ажиллагаа нь  хувьцаат компаниудын үйл ажиллагааг санагдуулна. Намыг анх байгуулагдахаас нь эхлээд  удирдлагад байсан (нам байгуулсан) нөхдүүд мөн намынхаа санхүүд хамгийн их хөрөнгө мөнгө оруулсан гишүүд  элит хүрээлэлд багтаж ,намын  бүх үйл ажиллагааг хянана (өөрөөр бол компаний хяналтын багцийг эзэмшиж байгаа шиг). Засгийн эрхийг ээлжлэн барьж  байгаа  2 намын нэр нь ондоо болохоос хоёулаа адилхан элитүүдийн нам учраас одоо төрийн өндөр дээд албан тушаалуудыг ил цагаанаар наймаалцах болсон,(хамтарсан гэх  нэртэй засгийн газарт) учир нь шинээр бараг хэнийг ч гаднаас оруулахгүй, зөвхөн аль нэг намын элит хүрээнд багтаж байгаа нэг нь тохиролцоо ёсоор  бялуунаас хувь хүртэнэ. Мэдээж  хамгийн их хандив нэртэй авилгал өгсөн нь чухал албанд очих магадлалтай.

Намын санхүүжилтийн бас нэг эх сурвалж нь монополи, олигархи, мөн томоохон бизнес бүлэглэлүүдийг лоббидох маягаар ирнэ. Барууны орнуудад намд өгөх ийм хандив байдаг гэхдээ үүнд маш болгоомжтой ханддаг. Сүүлийн үед намын санхүүжилтийг ил тод байлгах, улсаас санхүүжүүлэх  талаар олон санал гарч байгаа ч улсаас өгсөн энэ мөнгөөр намууд  ард түмний төлөө ажиллах  нь юу л бол. Сурсан занг сураар боож болдоггүй , нөгөөтэйгүүр элит удирдлага солигдоогүй байхад…   Англи улсад улс төрийн намуудыг  улсын төсвөөс санхүүжүүлэх тухай санал гарч байсан ч батлагдаагүй юм, харин Оросын Думд 3% -ийн босго давсан улс төрийн намууд улсаас тодорхой хэмжээний мөнгө авдаг туршлага бий.

үндэстэн.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 9 March 2015

гэнт баяжсан новшнуудийг элит гэхгүй хулгайч гэнэ удамт монголын энэ цагаас өмнөх сэхээтэн гэж давхрага байлаа хөдөөнөөс оюун ухаанаар тодорсон хүмүүс хотод удирдах ажил хийж байв одоогийх шиг амьдарч чадахгүй хулгайч луйварчин голдуу хүн хотын босого алхдаггүй байлаа улаан баатард амьдрах эрх албан ёсоор авсан сэхээтэн ажилчин хүмүүс элит давхар байлаа улаанбаатар элит хот байв одоо муу бүхний уурхай болждээ хөдөөд жинхэнэ ажилсаг сайн сайхан хүмүүс үлдсэн байна лээ

Нэр: өндөр болгох нууц Огноо: 9 March 2015

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Сэтгэгдэл бичих