Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах болсныг албан ёсоор мэдэгдлээ

2c0aceff364e10431f649b6405464c34Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар Монгол бөхийн өргөөнд хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын эрэмбэ, амжилтаас болж үүсч байгаа маргааныг эцэслэн шийдвэрлэх мэдээлэл өгөв.

Тодруулбал тус холбооноос наадмын барилдаанаар хоёр аваргыг дүрмийнхээ дагуу амжилтаар нь эрэмбэлж, Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Улмаар өчигдөр мэдээлэл хийсэн А.Сүхбат аваргыг ямар ч баримтгүй, худлаа зүйлс ярьсан хэмээгээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний цол оноох зарлигийн дэс дугаар энд хамаагүй. Та бүхэн дүрэм журмаараа асуудлыг шийд” гэж хэлсэн хэмээв.

Өчигдөр МҮБХ 14.00 цагаас хэвлэлийн хурал зарлан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг урьсан боловч А.Сүхбат сэтгүүлчидтэй уулзалт хийх цаг нь давхцсан тул хэвлэлийн хурал бололгүй хойшилсон ажээ.

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 July 2015

А.Сүхбат 2014 онд дархан аваргын болзол хангасан.Маргалдах юу байна. Эрэмбэ гэдэг чинь хэн нь эхлээд болзол хангасан бэ гэдгээр нь ойлгох ёстой биш билүү. Тэгээд ч Ерөнхийлөгч эхлээд СҮХБАТАД цолыг ГАРДУУЛААД байсан шүү дээ.

Сэтгэгдэл бичих