А.Эрдэнэцогт: У.Хүрэлсүх ч өөрөө 60 тэрбумын бүтээгдэхүүн

712-154535694848426873_327491747845067_7752391191613669376_nХууль зүйн ухааны доктор, профессор А.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах талаар Улсын дээд шүүх (УДШ)-д хандаад байгаа билээ. Түүнтэй ярилцлаа.

-МАН-ыг татах буулгах ёстой гэж үзээд Улсын Дээд шүүхэд хандсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Өргөдлөө гаргаад өгчихсөн. Энэ сарын 10-нд энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байгаа.
-УДШ-ээс хариу ирүүлэв үү. Хуульд зааснаар хариу өгөх хугацаа болсон уу?
-Хүлээж авсан талаараа тав хоногийн дотор мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүй л байна. Шүүх энэ асуудлыг хянан шийдвэрлэх бол шүүх хурал хийх учраас тодорхой хугацаа орохыг үгүйсгэхгүй. Хоёр янзын хувилбар бий. Нэг бол хүлээж авахгүй буцаах, үгүй бол хүлээж авахаар бол шалгаад, хянаж байдаг хүмүүс нь хуулийн хугацаа авна. Тэр нь 30-60 хоногийн хугацаатай.
-МАН-ыг татан буулгана гэж үзэж байгаа гол үндэслэл чинь юу вэ?
-Улс төрийн намуудын тухай хуулийн 4-р зүйлийн 1-ийн 2-т “Улс төрийн нам бол Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахыг хориглоно” гэж заасан.
2016 оны УИХ-ын сонгууль болохоос өмнө МАН 60 тэрбум төгрөг босгох замаар Төрийн албыг наймаалцаж, сонгуульд зарцуулах мөнгөө босгох схем зохиож боловсруулсан. МАН-ын дарга байсан М.Энхболд үүнийгээ, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Зөвлөх А.Ганбаатар нарын хэд, хэдэн хүнтэй уулзаж ярилцсан бичлэг олон нийтэд ил болсон. Энэ үнэн гэдгийг эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх удаа дараа хүлээн зөвшөөрсөн төдийгүй өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ “УИХ-ын дарга М.Энхболдыг “Үүрэгт ажлаа өг, огцор” гэж шаардсан байсан. Хамгийн сүүлийн байдлаар, уржигдар хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайдын улс төрийн тайлан илтгэлд мөн 360 тэр бумын яриа бол үнэн гэдгийг дахин  нотолсон. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч бас үнэн гэж баталсан. Бага хурлын 300 гаруй гишүүн нь ч үнэн гэж үзээд УИХ-ын даргаасаа огцрохыг шаардсан гэж ойлгосон.
Энэ юуг харуулж байна вэ гэхээр, эрх баригч МАН сөрөг хүчин байхдаа, 60 тэрбумын схемийг боловсруулж төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг зохион байгуулсан. Миний өргөдөл өгч байгаа гол үндэслэл энэ. Иймээс энэ нам Монголын төрийг удирдах ёс суртахууны болоод хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хууль дахь “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах” гэсэн агуулгад орж байгаа юм.
-Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэдгийг та тайлбарлахгүй юу?
-Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах гэж юуг хэлдэг вэ гэхээр, Үндсэн хуулийн суурь заалтууд, суурь зарчмууд, Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйлд харшлах арга хэлбэрээр төрийн эрх мэдэлд хүрэхээр оролдох, завдахыг хэлж байгаа юм. Ийм аргаар төрийн эрх мэдэлд хүрэхийг завдсан нам, намын удирдлагын үйл ажиллагаа нотлогдож байгаа бол тухайн намыг татан буулгахаар Улс төрийн намын тухай хуульд заачихсан. Тиймээс би өргөдөлдөө Улс төрийн намын тухай 23-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгосон. “Аливаа нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах ажиллагаа явуулсан учир УДШ тухайн намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг улсын бүртгэлээс хасч нийтэд мэдээлнэ” гэсэн маш тодорхой заалттай. Тэгэхээр МАН-ыг татан буулгах нөхцөл бүрдсэн. Энэ сарын 11-нд би өргөдлөө өгснөөс хойшхи 10-аадхан хоногийн хугацаанд энэ үйл ажиллагаа үнэн байжээ гэдэг нь, МАН цаашид монголын төрийг удирдах ёс суртахууны хууль зүйн эрх байхгүй юм аа гэдэг нь улам баталгаажиж байна.
-МАН-ын бага хурлаар сая 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдыг 95 хувийн саналаар гар өргөж албан тушаалаас нь огцруулна хэмээн шийдсэн. Энэ нь улс төрийн нэг нам намынхаа хурлаар төрийн эрхэнд халдаж байгаа хэрэг мөн үү?
-Би энэ асуултад хариулмааргүй байна. Яагаад гэхээр, энэ бол намын дотоод зодоон. Би иргэн хүнийхээ хувиар МАН-ыг татан буулгах асуудлыг ярьж байгаа хүн шүү дээ. Аль нэг бүлэглэлийнх нь тал руу хэлбийж болохгүй. Уржигдрын Бага хурлаараа МАН үнэхээр ялзарсан нам байжээ гэдгээ л харууллаа.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдыгоо 60 тэрбумын схемтэн гэж нэрлэдэг. Үнэндээ тэр 60 тэрбумын хэрэгтэй У.Хүрэлсүх өөрөө холбоотой байсан уу?
-60 тэрбумд хамаарахгүй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гэж МАН дотор байхгүй. Бүгд хамааралтай. МАН-ын удирдлага, өмнөх удирдлагын үед хийсэн үйл ажиллагаа үргэлжилж байна. ЖДҮХС-гаас авсан зээлийн хэрэг гэдгээр энэ 60 тэрбумын асуудал үргэлжилж байгаа байхгүй юу. 60 тэрбумыг бодож боловсруулж байсан хүмүүс төрийн эрхэнд гарсныхаа дараа тэр үйл ажиллагаа нь улам лавшраад төрийн мөнгийг хууль бусаар завших хөнгөлөлттэй зээлийг өөрсдөдөө авах бусармаг ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгэхээр ЖДҮХС-гийн зээлийн хэрэг 60 тэрбумын хэрэгтэй холбоотой, нэг намынхан дотоод хүрээндээ хийж байгаа ажил.
“Тулхтай улс төрийн хүчин” гэж сурталчилсан учраас Монголын ард түмэн найдвар тавиад УИХ-д бүхэл бүтэн 65 суудал өгсөн нь өнөөдөр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон явдал болчихлоо.
Тэгэхээр МАН өнөөдөр монголын ард түмний оюуны манлайлагч биш, монголын ард түмний үйл хэрэг, Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан үйл ажиллагаа явуулж байна. Энэ нам цаашид засаг, төрийг удирдаж явуулах ёс суртахууны болоод хууль зүйн эрхгүй болжээ. Үүнийг МАН-ын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Монголын ард түмэн энэ намаар цаашаа удирдуулъя, энэ нам байхгүй л бол Монгол Улс байхгүй мэтээр МАН-ынхан өөрсдөө худлаа сурталчилдаг. Тийм зүйл байхгүй. Тэд өөрсдийгөө “Тулхтай улс төрийн хүчин” гэж сурталчилсан учраас Монголын ард түмэн найдвар тавиад УИХ-д бүхэл бүтэн 65 суудал өгсөн нь өнөөдөр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон явдал болчихлоо. Өнөөдөр Төр гацаанд орчихлоо. Энэ гацаа мөддөө гарахгүй. Яагаад гэхээр энд бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл халуурал дундаа явж байна. Энэ бүлэглэлүүд юуг удирдлага болгож байгаа вэ гэхээр, зөвхөн бүлгийнхээ эрх ашиг, явцуу ашиг сонирхлыг эрхэмд тавьж байна. Түүнээс Монголын ард түмний туйлын хүсэл, зорилгыг удирдлага болгохгүй байна. Хэн нь эрх мэдэлтэй, хэн нь байгалийн баялгийг авах вэ гэдэг л тэмцэл өрнөж байна. Тэдэнд ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл гэдэг зүйл огт байхгүй болжээ.
-60 тэрбум төгрөгийн гэх энэ ноцтой асуудлыг хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор тогтоогоогүй гэдэг утгаараа таны гаргаж байгаа энэ үндэслэл шүүх дээр унах магадлалтай юу. Та юу гэж харж байна?
-Шүүх мэдээж нотлох баримтыг үндэслэл болгоно. 60 тэрбумын бичлэг жинхэнэ, худлаа гэдэг маргаан удаан хугацаанд явсны эцэст эргээд сэргээн шалгаж байгаа гэдэг мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Ялангуяа ТЕГ-т шалгаж байна гэдэг мэдээлэл гарч байна. Мэдээж, энэ бичлэг үнэн, худлааг би нотолж чадахгүй. Хамгийн гол нь үүнийг өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өөрөө үнэн гэж нотлоод байна шүү дээ.  Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үүнийг үнэн гэж удаа дараа мэдэгдээд байна. Ингээд өөрсдөө “Үнэн” гээд нотлоод байхад бид үүнийг нь “Худлаа” гэж хэлээд суугаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр миний тавьсан асуудлыг шүүх шийдэх бүрэн бололцоотой, тийм цаг нь ч болсон гэж үзэж байгаа.
-Цаашид та ямар арга хэмжээ авах вэ?
-Өнөөдөр би УДШ-д дахин өөрийн биеэр очиж өргөдлийг маань хаана хуваарилсан, ямар шатандаа  байна, хэргийг нь хянаж байна уу гэдгийг магадлана. Цаашид ч энэ асуудалдаа биечлэн анхаарал тавина. Холбогдох албан тушаалтнуудтай уулзана. Энэ маргааныг, энэ асуудлыг шийдэх үндэслэл бүрдсэн гэдэгтэй холбогдох баримтуудыг хавсаргачихсан байгаа. Эрх баригч намын улс төрийн ийм увайгүй үйлдлийг зүгээр хараад сууж байна гэдэг бол хуульч хүмүүсийн хувьд хэрхэвч байж болохгүй асуудал. Монголын ард түмний язгуур эрх ашгийн үүднээс энэ улс төрийн намд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэсэн иргэдийн итгэл үнэмшил өмнө  байна. Одоо бүр УИХ-аа ч хуралдуулж чадахгүй байна гэдэг нь энэ нам утгаа алдчихсан байгаагийн илрэл. МАН татан буугдахаас өөр гарцгүй болжээ.
Х.ХУЛАН
Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин

URL:

Нэр: Affiliate Bots to Earn Money Online Огноо: 30 January 2019

Wonderful story …

Here are a few unrelated data, nonetheless truly really worth taking a your time to visit this website

Нэр: Make Money On Autopilot Огноо: 1 February 2019

Just check this …

Just take a second to pay a visit to the websites we’ve linked to …

Нэр: Facebook Bot Auto Post Like Comment Огноо: 2 February 2019

Finding this site…

Wow, this piece of writing is pleasant and very informative.

Нэр: کادو ولنتاین Огноо: 16 February 2019

Hey! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good results. If you know of any please share. Thanks!
کادو ولنتاین https://www.instagram.com/p/BslQndunBIY/

Нэр: agen judi terpercaya Огноо: 4 April 2019

You should check this out…

Here are some absolutely unrelated internet sites to ours, having said that, just take a moment to visit …

Нэр: 1 nerenin kodu Огноо: 23 May 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

You should check this out…

Here are some absolutely unrelated web sites to ours, having said that, just take a second to visit …

Нэр: Top Down Bottom Up Shades Lowes Огноо: 1 July 2019

I must express my thanks to the writer just for rescuing me from such a issue. Because of surfing throughout the search engines and finding basics which were not pleasant, I assumed my life was gone. Living devoid of the solutions to the problems you have solved through your good short post is a serious case, and the kind which may have adversely damaged my career if I hadn’t encountered your web blog. Your primary know-how and kindness in handling a lot of things was invaluable. I’m not sure what I would have done if I hadn’t discovered such a subject like this. It’s possible to at this point relish my future. Thank you very much for the skilled and effective guide. I won’t think twice to endorse the website to anyone who should get guide on this subject.

http://cr.naver.com/rd?u=https://youtube.com/embed/9dWo8w-blms/trends/susu-montox-manine-akeh-jembote/1/

Нэр: 사설토토사이트 Огноо: 16 August 2019

Finding this site…

Wow, this post is nice and very informative.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.