Бан Ги Мүн Монголыг популизмд автаж эхэллээ гэв

51461d9eb74b49226d5ce9d872ce7649“Азийн төлөөх Боао форум”-ын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилготой.

Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Энэ форумд “Азийн төлөөх Боао форум”-д тус форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана оролцож байгаа юм.   Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр “Азийн төлөөх Боао форум”-ын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн манай Монголын улстөрийн талаар ийн ярьсан юм.

Тэрбээр “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсч байна. Үүнд, Монгол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт, экспорт, импортын үзүүлэлт чухал нөлөө үзүүлсэн гэж харж байна. Дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа багасгаж, бүсээ чангалсан арга хэмжээ авч байгаа ч бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаанд идэвхтэй оролцож байна. Монгол, БНХАУ, БНСУ, Япон  зэрэг улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хамтын ажиллагаа өргөжиж тэлж байна. Энэ нь Азийн эдийн засгийн харилцаанд чухал нөлөөл үзүүлж байна. Мөн Монгол –ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор-төсөл олон талт хамтын ажиллагааг өргөжин тэлэх, харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, байгаль орчны бохирдол зэрэг маш олон асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудал нь хөгжлийн ямар нэгэн дутуу орон зай, бодлоготой холбоотой гэж бид үзэж байна.

АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь  дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Улс орнууд дэд бүтцээр холбогдож, хамтын ажиллагааг өргөжүүлж, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ Байгаль орчны хүчин зүйлийг чухалчлан авч үзэх хэрэгтэй.Өнөөдөр Азийн тивийн хүн амын 82 хувь нь буюу дөрвөн тэрбум хүн агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байна. Энэ асуудал бол дэлхийн долоон тэрбум хүнд хамааралтай асуудал. Эдгээр асуудлууд нийтлэг шийдлийг хүлээж байна. Азийн тивийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болоход бид бэлэн байна. Илүү сайхан ирээдүйг бий болгоход дэлхий нийтээрээ хамтарч ажиллах, уялдаа холбоотой байж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж байна” гэв.

ERENNEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих