ХААЛГАЧ НЬ “ХААН”-АА ТОРГОНО

УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн ордонд суулт хийсэн МАН-ын гишvvд болоод жагсаалын vеэр Төрийн тусгай албан хаагчид хэрхэн ажилласан талаар хөндсөн юм. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасvрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын хуулийн зөвлөх, хошууч н.Тогтохням нарыг оролцуулав.

УИХ-ын гишvvн Р.Бурмаа:

Намайг ажилдаа ирэхэд жагсагчид цохисон. Тэгэхэд Төрийн тусгай албаны гурван ажилтан хажууд байсан. УИХ-ын гишvvнд гар хvрч байхыг хамгаалалтынхан хараад л зогсч байсан. Төрийн ордон гэдэг байшинг хамгаалдаг юм уу, эд зvйлсийг нь ч юм vv?

УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ:

Төрийн тусгай хамгаалалтын ажилчид УИХ-ын гишvvдээ таньдаггvй юм болов уу. Ороод ирэхээр vнэмлэх асуугаад зогсоогоод байдаг. Ажлаа vнэхээр сайн хийдэг юм болов уу гэхээр сая болж өнгөрсөн жагсаалын vед биднийг хамгаалсангvй. Тайван замаар жагсаал цуглаан хийх эрх иргэдэд бий. Өнгөрсөн жилийн аравдугаар сард би гарын vсэг цуглуулсныхаа төлөө Урьдчилан саатуулах 111 төвд 14 хоног хоригдсон. Тэгэхээр хууль хэнд vйлчлээд байна вэ гэдэг надад сонирхолтой санагдаж байна. Прокурорт гар хvрсэн гэж намайг найман сарын турш дарамталсан. Тэгэхээр шvvхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хэрэгжvvлье. Шинэчлэлийн Засгийн газар vvнийг анхаарах хэрэгтэй.
Хурандаа Г.Лхагвасvрэн: УИХ-ын гишvvн Төрийн ордны хашаа руу орж ирсэн тохиолдолд бид аюулгvй байдлыг хамгаална. Хашааны цаана бол цагдаагийн байгууллага хариуцах ёстой. Төрийн тусгай албаны тухай хуулийн 6 зvйлд хамгаалалтад байх субъектийг хамгаална гэж заасан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хамгаална гэж тодорхой заасан. Тvvнээс УИХ-ын гишvvнийг биечлэн хамгаална гэсэн заалт байхгvй.
Төрийн тусгай албаны хамгаалагчийн эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг. Төрийн ордны нутаг дэвсгэр хашаагаар хамгаалагддаг. Тухайн өдөр ЦЕГ, НЦГ-т дэмжлэг vзvvлээч гэж хvссэн. Тvvнээс хашааны гадна байгаа тохиолдолд хvч хэрэглэх нь хуулиар хориотой болдог юм.
УИХ-ын дарга З.Энхболд: Энэ ажиллагаа хангалттай байсан гэж vзэх vv. Төрийн ордонд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг таглаж суусан. Vvнийг тэгвэл юу гэж ойлгох вэ. Та нар vvнд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
Хошууч н.Тогтохням: Төрийн ордны тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах ёстой. Гэтэл УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишvvдэд торгуулийн арга хэмжээ авах боломжгvй байсан. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 6.1-ээр хязгаарлачихаад байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд: Та нар ажлаа хийж чадахгvй бол өг.
УИХ-ын гишvvн Д.Батцогт: Бид өмнө нь олон удаа жагссан. Талбай дээр төрийн далбааны урд хэсэгт жагсдаг байсан шvv дээ. Гэтэл МАН-ынхан жагсахаараа Төрийн ордны хашааны хаалгыг нь хааж, чуулганы танхимын vvдийг таглаж болдог юм уу?
Хошууч н.Тогтохням: Төрийн ордон руу орох хаалгыг хаасан нь хууль зөрчсөн. Бид хууль зөрчсөн vйлдлийг баримтжуулсан байгаа. Торгуулийн арга хэмжээ авахаар ажиллаж байна.
УИХ-ын гишvvн Д.Ганбат: Хvрэлсvх Баярсайханыг зодсон. Ингэж зодолдож байхад та нар юу хийв. Хууль сахиулсан уу. Энхбаярыг баривчилж байхад тухайн vед хамт байсан УИХ-ын гурван гишvvнийг буйдангаар дарж унагасан. Тэр vед УИХ-ын гишvvний халдашгvй дархан байдал гэж байдаггvй юм байна гэж ойлгосон. Тэгэхээр та нар зодолдсон хvмvvст торгуулийн арга хэмжээ авах ёстой юм биш vv?
Хошууч Тогтохням: Энэ асуудлыг судлаад дvгнэлт гаргахаар явж байна.
УИХ-ын дарга З.Энхболд: Төрийн ордны тухай хуульд маш тодорхой заасан. Эрvvгийн хариуцлага, захиргааны хариуцлага хоёрыг ялгадаггvй ийм хvмvvсээс болж хууль хэрэгжихгvй байна. Бурмаа гишvvний хэлдэг зөв шvv дээ. Ийм тохиолдолд энэ хvмvvс ажлаа хийх ёстой байтал хөдөлсөнгvй. Хууль дутсандаа бус ажлаа хийхийг хvсэхгvй байна. Төрийн ордонд жагсаал, суулт, өлсгөлөн зарлавал торгох арга хэмжээ авах ёстой.
УИХ-ын гишvvн С.Бямбацогт: Би дэмжихгvй байна. Бурмаа гишvvний ярьж байгаа зvйл буруу. АН-ын гишvvдэд халдашгvй байдал vйлчилдэг, МАН-ын гишvvд хууль зөрчсөн учраас хариуцлага тооцно гэдэг буруу. Би vvнд харамсч байна.
Хуульзvйн байнгын хорооны дарга Ш.Тvвдэндорж: МАН-ын гишvvд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өрөө рvv дайрч орсон. Хоорондоо зодолдсон хэрэг ч гарлаа.
Тэгэхээр Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид ажлаа хий. Төрийн ордны хамгаалалтын албаны хvмvvст vvрэг болгоход хууль зөрчсөн ийм хvмvvст торгуулийн арга хэмжээ авч, танилцуулж байхыг vvрэг болгоё гэв.
Ингээд чуулганы танхимын vvдэнд буйдан тавьж суусан МАН-ын гишvvдийг торгоно гэдгийг сануулж, Төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагыг ажилдаа хариуцлагатай хандахыг анхааруулав.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих