ХОМ-ээ худал мэдүүлсэн хүмүүсийг ажлаас нь халжээ

hurungu-oruulgiin-meduuleg-middleЖил бүр төрийн албан хаагчид Хөрөнгө Орлогын Мэдүүлэг /ХОМ / өгдөг.

ХОМ -ээ худал өгсөн албан хаагчдад хатуу хариуцлага тооцож албан тушаалаас огцруулдаг.

Энэ жилийн тухайд ХОМ -ээ худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлжээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 15-ны байдлаар гурван хүнийг ажлаас нь халж, хоёр хүнд сануулга өгч, дөрвөн хүнийг албан тушаал бууруулж, сарын цалинг гурван сарын турш 30 хувийг хураан авахаар болжээ.

Тухайлбал, НМХГ-ын Дэд бүтэц хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал мэдүүлгээ худал өгсөн учир ажлаас нь халсан байна.

Түүнчлэн УБЦТС ХК-ийн дэд захирал н.Ганзориг, албаны дарга н.Баярсайхан, Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн н.НЯмдаваа, н.Шижир, н.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүсийн цалингийн 30 хувийг гурван сарын турш бууруулах зэрэг арга хэмжээг авчээ.

Мөн ХОМ худал мэдүүлсэн МХГ-ын улсын байцаагчдад дээрх шийтгэлийг ногдуулаад байгаа ажээ.

Г.Төгс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих