Бөө Батбаяр

Энэ арай ч сонгуульд зориулсан дийлэнхи олонхийг татах хийгээд эмээлгэх гэсэн арга биш байгаа даа. Саяхан УИХ-ын гишүүн “Фортуна” хочоороо алдаршсан Н.Батбаяр онгодоо хүлээн авч бөө болсон гэнэ. Хөөрхий идэж уух нь хийгээд эрх мэдлээрээ л мань хэдээсээ илүү болохоос биш адилхан л хүн юм чинь яагаад онгодоо хүлээн авч болохгүй гэж.

Тэгээд ч тойргийнхоо ядарсан хэдэн сонгогчид хий хоосон мөнгө төгрөг амлаж байснаас дээд тэнгэрийн элч болоод заларч явхад санасан хэрэг нь бүтэх боломж бүрдэх ч юм билүү. Бөө мөргөл гэж хамаагүй ч оролдож болохгүй л зүйл шиг байдаг шүү гишүүнээ.
Нийтэлсэн: Н.Ганхуяг


URL:

Сэтгэгдэл бичих