ТӨХ-ны хоёр ”Баатар” Цогт, Дархан … зодолджээ

527-1365850194008251c9d23c2800bigНам нь их хуралд олонх болж, салбар газруудынхаа даргаар өөрийн хүнээ томилдог жишиг тогтоод нилээн хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ. Тэр дундаа АН “зөөлөн” суудлын төлөө бол хоорондоо зодолдох нь юу ч биш гэдгийг чуулганы үеэр төрийн ордонд хаа нэг болдог “бокс”-ын тэмцээнээс харж болно. Энэ жишиг харъяа газруудад нь үйлчилж эхэлсэн нь нилээн хэдэн жишээн дээрээс харагдаж байна.Үүний нэг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ТӨХ-ны Өмчийн удирдлагын газрын дарга В.Дарханбаатарыг ажлын байрандаа зодож, танхайрчээ.
Хэргийг тодруулбал, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар тус газарт олон жил ажилласан ажилтнуудаа шалтгаангүйгээр ажлаас нь халсан тушаал гаргажээ. Тиймээс хохирогч В.Дарханбаатар ТӨХ-ны даргын тушаалыг үл зөвшөөрөн, Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан байна.
Мөн өөрийг нь ажлаас шалтгаангүй халсан тухай өргөдлөө дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргажээ. Тиймээс ТӨХ-ны дарга Өмчийн удирдлагын газрын дарга В.Дарханбаатарыг дуудан ирүүлж, элэгдэн унагааж, дээрээс нь дэвссэн байна. Түүний энэхүү хууль бус үйлдэл нь тус хорооны байран дахь камерт бичигдэн үлдсэн нь баримт болоод байга аж. Харин хохирогч В.Дарханбаатарын биеийн байдал одоогоор тааруу байна. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн харъяа дүүргийн шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих