Бас л “Хурд” компанийн барилгаас болж хүн нас барав
Нарны гүүрийн зүүн талд “Хурд” компанийн барьж буй орон сууцны барилга дээр осол гарч, хүн нас баржээ. Осол Баянгол дүүргийн III хороо, Дунд голын хойд тал буюу Нарны болон Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-д гарсан байна.

Барилгын дээд давхраас барилгын хавтан 40 орчим насны эрэгтэйн толгой дээр унаж, газар дээрээ амьсгал хураасан бөгөөд холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тухайн үед ажиллаж байсан барилгын бусад ажилтныг өнөөдөр амар,харьж болно хэмээн тараажээ.
Өмнө нь 2012 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт орших, мөн л “Хурд” компанийн “Рапид Харш” орон сууцны хороололд барилгын өргөгч кран нурж, кранчин нь болох 26 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан удаатай.
Ер нь энэ барилгын компаниудад их асуудал байна.Өөрөөр хэлбэл тэд бохир аргаар бизнес хийж гаршиж байгаа хэсэг бүлэглэл гээд хэлчихэд буруудахгүй. Эхлээд тэд барилга барих газраа хууль бусаар худалдан авна. Дараа нь барилга барихдаа барилгын норм нормативийг мөрдөнө гэж даанч үгүй, МХЕГ гэж сохорсон, дүлийрсэн газрын байцаагч гэх нөхдийг хахуулдаад амыг нь хамхичихдаг гэдэг нь ч ортой.
Бас болоогүй чанаргүй барилга барина.”Эко констракшин”-аас эхлээд авах юм байхгүй, 1 жилийн ч насгүй, тэгээд тэнгэрт тулсан үнэтэй орон сууцны барилгуудыг барьж хөөрхий ядарсан иргэдээ шулаад байх юм. Орон сууцны үнэ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байр сууцтай болно гэдгийг мөрөөдөөд явж болно оо гэвч эрүүл мэнд,амь насаар нь бүү оролдооч барилгын компаниудаа…
Энэ бүх бохир хууль бус ажиллагаа нь явж явж “Эрдэнэт хүний амь нас”-ыг хэдэн араваар нь авч одоод байгааг анхааралдаа авч тэднийг аварч өршөөгөөч!!!
“Хурд” компанид бол одоо хатуу арга хэмжээ авах цаг нь болсон.Хичнээн ч хүний амь насаар хичнээн барилга барих гээд байгаа юм бэ?
Б.Дамба
http://medeelne.mn/vn
URL:













