Япон Африкт тусална гэлээ
Африкийн хөгжлийн тухай Токиогийн олон улсын 5-р бага хурал 1-ний өдөр Японы Иокогама хотод эхэллээ. Ирэх 5 жилийн хугацаанд Япон улс Африк тивийн дэд бүтцийн байгуулалт, аж үйлдвэрийн боловсон хүчин бэлтгэх, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт 32 тэрбум ам доллараар тусална гэдгээ ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдсэн байна.
Шинзо Абе хэлэхдээ, Япон улсын туслалцаанд Засгийн газрын тусгай зориулалттай 14 тэрбум ам долларын дэмжлэг, албаны болон иргэдийн хуримтлуулсан 16 тэрбум, үүнээс гадна худалдаа, хөрөнгө оруулалт, даатгалын 2 тэрбум ам доллар багтаж байна гэжээ.
3 хоног үргэлжлэх “Африкийн хөгжлийн тухай Токиогийн олон улсын 5-р бага хурал” нь “Амьжиргааны хүч бялхсан Африк тивтэй хамтран ажиллая” уриан дор болж, Африкийн 51 улс орны удирдагчид болон төлөөлөл, олон улсын байгууллагын хариуцлагатан зэрэг хүмүүс оролцож байна.
china radio
URL:













