Химийн зэвсэгт бүлэглэлийг илрүүлэв
Иракийн батлан хамгаалах яам 1-ний өдөр хэлэхдээ, Иракийн цэргийн тагнуулын байгууллага саяхан химийн зэвсгээр дайралт хийхээр завдаж байсан “Ал Кайда” бүлэглэлийн зарим этгээдийг илрүүлж, химийн хорт хийг үйлдвэрлэх 3 газрыг устгалаа гэжээ.
Иракийн батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Асилали хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иракийн цэргийн тагнуулын байгууллага уг бүлэглэлийг 3 сар орчим мөрдөн дагасан юм. Уг бүлэглэл Иракийн хилийн дотор химийн хорт хий үйлдвэрлэх 3 цэгийг байгуулснаас 2 нь Багдадад байжээ. Дээрх этгээдийг баривчлах үед тэд химийн зэвсгийг хараахан үйлдвэрлэж амжаагүй байжээ. Тэд Иракийн хилийн объектод химийн зэвсгээр дайрахаар зэхэж байсан бөгөөд зарим химийн хорыг эргэн тойрны орнууд түүнчлэн Европ ба Хойд Америкийн оронд аваачихаар төлөвлөж байсан гэжээ.
Иракийн батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал дээр тус бүлэглэлийн 4 этгээд ба хорт хийг үйлдвэрлэх цэгээс хураасан зарим багаж хэрэгслийг олон нийтэд үзүүлжээ.
\Урьхан\
CHINA RADIO
URL:











