Монгол эрдэмтэд химийн хольцгүй эрүүл бордоо бүтээжээ

527-1401180963c01a1d03604ee5d639393baa99697bbfa97a0714Газар тариаланд бордоо хамгийн чухал зүйл билээ. Тэгвэл Хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиологийн сургуулийн багш, доктор Л.Галт, Г.Солонго, Л.Даваа, Б.Энхэлмаа нар “Очир алдар” ХХК-ийнхантай хамтран ионжуулсан хүчиллэг, шүлтлэг ус, бордоо бүтээсэн байна.Одоогоор манай улсад эрдэс, органик, багсармал буюу холимог, шингэн, хуурай бордоог өргөн ашигладаг аж.

10 гаруй жилийн судалгаанд тулгуурлан гаргаж авсан бордоог тариаланчид ашигласнаар хөрсний үржил шим сайжирч, хөрсөнд агуулагдах мөөгөнцөр, ургамлын өвчин үүсгэгч бактери, шимэгч хорхойнууд устах ач холбогдолтой юм байна. Монгол эрдэмтдийн бүтээсэн бордоонд химийн хольц байхгүйгээрээ давуу талтай юм.Монгол эрдэмтэд химийн хольцгүй, эрүүл бордоо бүтээжээ.

Эх сурвалж: “Монголын хөдөө” сонин


URL:

Сэтгэгдэл бичих