Охид наймаалдаг бүлэг этгээдүүд баригдав
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт насанд хүрээгүй охидыг бусдад биеийг нь хүчээр үнэлүүлдэг байсан бүлэг эттээдийг баривчилжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр эрхэлсэн тодорхой ажилгүй Н, Г нарын 30-46 насны гурван хүнийг “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвд саатуулан шалгаж байгаа юм байна. Тэдний нэг нь ийм хэрэг хийгээгүй хэмээн өлсгөлөн зарлаад байгаа аж. Хохирогчид 14-17 насны охид гэнэ. Тэд хэрэгт сэжиглэж буй гурван этгээдийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөд байгаа гэнэ. Хэргийг мөрдөн байцаах ажил дуусч байгаа аж. Бусдад биеийг нь хүчээр үнэлүүлэх нь хүн худалдаалсан гэх зүйл ангид ордог юм байна. Тус хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Н.Отгонбаяраас тодруулахад хэргийн талаар үгүйсгээгүй бөгөөд мөрдөн байцаалт явуулж байгаа учир мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Э.ХҮРЭЛБААТАР
medeemn
URL:













