ХАДГАЛАМЖ БАНКНААС “Эх орны хишиг”-ээ авах гэсэн иргэд гудманд хоноглов
Танил маань гудманд таараад “Өнгөрсөн шөнө суугаагаараа шахуу нойргүй хонолоо” гэж халаглав. “Яагаав, эмнэлэгт хүн сахиа юу” гэж учрыг лавлавал “Эх орны хишиг”-ээ арван сараар нь авах гэж 20-р байрны гадаа хоносон гэж байна. 21 мянгын дараалалд зогсогчид очер дугаараа алдахгүйн тулд шөнө дүлээр хүртэл нойр хоолоо умартан мачийсан нь энэ.
Тэд Үйлчилгээний төв, 20-р байрны “Хадгаламж банк”-ны гадаа урт цуваа, бөөгнөрөл үүсгэж, банкны ажилтнууд ч амралтын өдрүүдээр ачаалалтай
ажиллажээ. Картын бараанд дугаарладаг ерээд он эргээд ирээ юу гэлтэй. Тэнд хөгшид настнууд бараг байсангүй, харин ид хийж бүтээх насны залуучууд л цаг нөхцөөн зогсож харагдсан шүү. Монгол төрийн эрхмүүд хэзээ болтол туйлдсан ард түмнийнхээ ирээдүйг хэдэн халтар төгрөгөөр үнэлж, бэлэнчлэх сэтгэлгээгээр нь тоглох юм бол доо.
Эх сурвалж: “Дорнод”
URL:













