NHK тавдугаар сарын башёг шууд дамжуулахаас татгалзав
Японы NHK телевиз тавдугаар сард зохиогдох бэсрэг башёг дамжуулахаас татгалзжээ. Сумочдын даваа наймаалцах хэрэг эцэслэн шийдэгдээгүй, хэл ам. тэмцэл дагуулж буй мөн тавдугаар сарын башё өргөн хүрээнд зохиогдохгүй учраас шууд дамжуулах боломжгүй гэсэн хариуг сумогийн холбоонд мэдэгджээ. Харин мэдээллийн хөтөлбөрийн дундуур тухайн өдрийнх нь барилдааныг тоймлон үзүүлнэ гэжээ.
Ц.САРУУЛ
URL:












