Ерөнхийлөгч өө, эргэн тойрныхоо авлигачдаас хагацаач ээ

9584_392Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Ерөнхийлөгч болох нь ч яах вэ, болдог л юм байгаа биз. Гол нь эргэн тойрон дахь авлигачдаасаа хагацаач ээ гэдэг үгийг дайх хүн олон байна.

Тухайлбал зурган дээр гар барилцсан хүмүүсийн нэг болох С.Баярцогтыгоо хайцаалж, хамгаалж явахын оронд өгдөг газар нь өгөөд, шалгадаг газраар нь шалгуулж болдоггүй юм уу.

Өнөөдрийн хэвлэлүүдээр С.Баярцогтыг АТГ-аас шалгахаар Нийслэлийн прокурорын газарт бичиг хүргүүлсэн тухай яригдаж л байна. Гэхдээ энэхүү асуудал ингэсхийж байгаад УИХ-ын далбаан дор бас л дарагдаад өнгөрөх вий гэдэг болгоомжлол байгааг нуух юун.

 

Авлигачидтай айж, иичхгүйгээр тэмцэнэ гэдгээ уг нь Элбэгээ Ерөнхийлөгч илэрхийлж, өөрийнхөө нэг имиж болгосоор ирсэн. Харин Оюу толгойн ордыг гадныханд тавиад туучихсан С.Баярцогт, Л.Гансүх мэтийн намын хэдэн олигархиудаа яагаад нөмөр нөөлгөндөө хавчуулсаар байна вэ.

Сонгуулийн ид бужигнаанаар сураг алдраад байсан С.Баярцогт, Л.Гансүх нар нь ялалт байгуулсан баярын мэдээнээр Сүхбаатарын талбай дээр уухайлан гарч ирцгээсэн байх юм. С.Баярцогт бүр гавьяа байгуулсан баатар мэт тэргүүн эгнээнд Ц.Элбэгдоржийн гараас хөтлөх шахам зогссон нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ямар их ойр дотно, айж ичихийг мэдэхгүй холбоо сүлбээтэйг харуулах аж.

Тиймээс эрхэм Ерөнхийлөгч өө, С.Баярцогт, Л.Гансүх мэтийн Оюу толгойг гадныханд тавиад туухад гол түшиц болсон олигархиудаасаа хагацаж, аавын хөвгүүдийг алагчилж үздэггүй Ерөнхийлөгч болохоо батлан харуулаач ээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9584


URL:

Сэтгэгдэл бичих