Н.Энхбаярын хамгаалалтыг буулгажээ
Хуульд заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын хугацаа дууссан тул МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалалтыг өнгөрсөн долоо хоногт буулгажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Төрийн тусгай хамгаалалтын хугацаа албан ёсоор дууссан аж.
МАХН-ын дарга Н.Энхбаярт Улсын дээд шүүхээс 2,6 жил ял оноосон ч эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн өвөл Улсын клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчлүүлж буй билээ. Түүний хэрэгт холбоотой гол гэрчүүдийн нэг Нийслэлийн засаг дарга асан Т.Билэгтийг саяхан эх орондоо ирмэгц нь баривчлан саатуулж, мэдүүлэг авч эхлээд буй юм.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL:













