Хамгийн урт бялуу хийж Гиннесийн номонд бүртгүүлжээ
Мексикийн Дуранго хот байгуулагдсаны 450 жилийн ойд зориулж хийсэн аварга тортыг Гиннесийн номонд бүртгэжээ. Өмнө нь Перу улсын Лима хотын тогоочид 337 метр урт торт хийж, Гиннест бүртгүүлж байсан бол Дурангогийн тогоочдын хийсэн энэ торт 423.5 метр болсон байна. Тортыг хийхэд 2823 килограмм өнгөт крем, 1882 килограмм гурил, 2352 килограмм сахар болон 941 килограмм жимсний чанамал, 29171 ширхэг өндөг хэрэглэж, тавь шахам тогооч оролцжээ.
URL:













