Хятадад галзуу хулгана эвдэрч 11 жуулчин гацжээ

566807d9d289536boriginalССTV-ээр мэдээлснээр, хятадад паркийн тоглоом галзуу хулгана эвдэрч, онцгой байдлынхан ирж аврах хүртэл 11 жуулчин агаарт  өлгөгдөж зогссон байна. Хятадын Jiangsu мужийн Changzhou хотын “World Joyland Theme Park”-д баасан гаргийн  өдөр уг явдал болсон ба галзуу хулгана хөдлөж эхлээд газраас 30 метрийн өндөрт гараад гэнэд босоо байдалтай зогссон аж. Тэдгээр 11 хүн суудлаасаа хөдлөх аргагүй дээшээ тэнгэр рүү харж гацсан байна.

Changzhou-ийн аврах ангийнхан хурдан ирсэн ба суудлын хамгаалалтыг онгойлгож, жуулчдыг нэг нэгээр нь гаргасан гэж Changzhou Wujin хотын галын бригадын ахлагч нь хэлжээ. 2 цагийн дараа бүх жуулчдыг буулгаж дууссан ба бүгд сандарсан байдалтай байсан байна. Уг паркийн дарга Xu Yingjie орон нутгийн хэвлэл мэдээлэлд хэлэхдээ, энэ тоглоомын аюулгүй байдал хангагдаж шалгагдсан ба 2013 оны 9 сарын 19 хүртэл баталгаат хууль ёсны бичигтэй байсан гэж хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих