Хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ
Нийслэл хот энэ онд Японы ЖАЙКА, БНСУ-ын КОЙКА-гийн төслийн хүрээнд Нарангийн энгэрт хог ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Энэ ажлын явц ямар байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргалаас тодруулахад:
-“ЖАЙКА”-гийн төсөл тун ам жилттай хэрэгжиж байна. Монголд анх удаа хог хаягдлыг ангилан ялгаж эхэлснээр олон боломж нээгдсэн. Энэ нь агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчинд эерэг үр нөлөө авчирна. Харин КОЙКА-гийн төс лийн хүрээнд хог ангилж, дахин боловсруулах үйлдвэр барьж байна.
Энд цахилгаан станцуудыг дулаанаар хангах түлш үйлдвэрлэх боломжтой. Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 1000 тонн хог хаягдал гардгаас 300 орчим нь хуванцар эд, гялгар уут. Тэр нь үйлдвэрийн гол түүхий эд болно. Үйлдвэрийг тавдугаар сарын 1-нээс барьж, аравдугаар сарын дундуур манайд хүлээлгэж өгнө. Гүйцэтгэгчээр нь БНСУын “Kungwa” компани шалгарсан.
-Хогоо ангилан ялгаад эхэлчихсэн үү?
-Энэ төслийн ажилтайгаа уялдуулан зарим хороог үе шаттайгаар туршилтад хам руулж байгаа. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн нэг, долоо, 15, Чингэлтэй дүүргийн дөрөв, Хан-Уул дүүргийн хоёр, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны хогийг дээрх үйлдвэртээ авчран ангилж байна.
О.НАМЧИН
URL:













