Сирид дайнд хэлмэгдэгсдийн тоо 100 мянгаас хэтрэв

Unrest in AleppoХоёр жил гаруй үргэлжилж байгаа сирийн хямралын үеэр 100 мянга гаруй хүн амь насаа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдээд хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав

Хоёр жил гаруй үргэлжилж байгаа сирийн хямралын үеэр 100 мянга гаруй хүн амь насаа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдээд хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав. Бан Ги Мун өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй НҮБ-ын Төв байранд уулзахдаа мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд байлдаан болон хүч хэрэглэх ажиллагааг зогсоох ёстойг онцлов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын санаачилсанчлан сирийн асуудлаар энх тайван хэлэлцээ Женевэд аль болох түргэн хийхийг тэрээр уриалжээ. Миний бие болон НҮБ-ын Сирийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Лахдар Брахим энэ бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулахад хүчин чармайлтаа дайчлана гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга амласан байна.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих