IFAIMA-ны Ази Номхон далайн бүсийн захирлаар Монгол хүн томилогджээ
IFAIMA-гийн VI удаагийн чуулга уулзалт Турк улсын Станбул хотноо өнгөрсөн тавдугаар сарын 15-нд болж, энэ үеэр тус холбооны Ази, Номхон далайн бүсийн орнуудын асуудал эрхэлсэн захирлаар ИНЕГ-ын НМҮА-ны ААЧХХ-ийн дарга, Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооны тэргүүн Д.Эрдэнэбаатарыг томилжээ.
IFAIMA буюу Олон улсын нисэхийн мэдээллийн менежментийн холбоо нь 2009 онд байгуулагдсан, одоогоор 49 гишүүн оронд 1500 гаруй гишүүд дэмжигчидтэй Нисэхийн мэдээллийн үйлчилгээг сайжруулах зорилготой олон улсын төрийн бус, ашгийн бус мэргэжлийн байгууллага юм. Холбооны ерөнхийлөгч Фернандо Лопез чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Ази, Номхон далайн бүсийн орнуудын захирлаар Монгол хүн томилсон нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж гүйцэтгэсэн ажил, бүс нутагтаа тэргүүлэгч байр суурьтай яваа зэргийг харгалзан үзсэнийг цохон тэмдэглээд цаашид Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ыг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажилд идэвх чармайлт гарган ажиллахыг даалгаад ажлын амжилт хүссэн байна.
Б.Туул
МОНЦАМЭ
URL:













