Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Вьетнамчуудыг нутаг буцаав

 Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Вьетнамчуудыг нутаг буцаав

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраас ээлжит хяналт, шалгалтаа явуулжээ.
Үүний хүрээнд Монгол Улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан БНСВУ-ын нэр бүхий дөрвөн иргэнийг өнөөдөр албадан гаргалаа.

Эдгээр иргэн манай улсад хууль бусаар оршин суухын зэрэгцээ Вьетнам авто засварын газарт ажиллаж байжээ.

2013 оны эхний найман сарын байдлаар хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр нийт 20 орны 951 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаад байна.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих