Замын-Үүдийн гаалийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүллээ

Гаалийн Ерөнхий газрын харъяа Замын-Үүдийн гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх шинэ цогцолбор ашиглалтанд орж нээлтээ хийлээ.
Дээрх цогцолбор нь Хятад улсын хилээс манай улс руу чиглэсэн өндөр даацын 2,3 км хатуу хучилттай зам, гаалийн хяналтын цогцолбор барилга, иж бүрэн 2 пүү /100-160 тонн/ ачаа барааг шалгах үед нар салхи борооны нөлөөнөөс хамгаалсан саравч бүхий гурван тавцантай, нарийн царигийн шилжүүлэн ачих анги хүртэл үргэлжлэх 8,5 км замын хамт иж бүрдэл цогцолбор юм.
Шинэ цогцолбор ашиглалтад орсноор гаалийн хяналт шалгалтын цаг хугацаа болон хилийн боомтын нэвтрүүлэх чадвар 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Б.Ирээдүй
URL:













