Социализмд буцаж ирсэн нь
Монгол Улс хорин жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжээд байгаа тухай бид ярьдаг. Гэтэл лавлаад сайн харсан чинь бид алсаар даялан тойрсоор нэгэн том цагариг зам туулж, социализмдаа буцаад ирчихсэн санагдана. Тойрог замд төрийн өмч олон зуу дахин нэмэгдэж, цөөнгүй тэрбумтан дотроосоо төрүүлж, төр, засаг эдийн засгийн бүх салбарыг хяналтдаа аваад, сүүлдээ бүр өргөн хэрэглээний бараа, үйлчил гээний үнийг тогтоох боллоо. Социализмаас юугаараа ялгаатай гэж?
Монголчуудын гуравны нэг нь ядуу, эдийн засаг хоёр хөршийнхөө болон өөрсдийнхөө араншингаас хамаарах боллоо. “Гуравдагч хөршүүдийн” сонирхол буурч, компаниуд нь хөрөнгө оруулалтаа зогсоож, эдийн засгийн байдал хүндэрч эхэллээ.
ЭЗЭНГҮЙ ӨМЧИЙН ТОМОРДОГ ЗҮЙ ТОГТОЛ
Монголд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, хамтарсан, улсын үйлдвэрийн газар гэх мэт төрийн аж ахуйн 94 нэгж байгаа ч тэдгээрийг яваандаа “үнэ цэнэтэй болгоод хувьчилна” гэж ТӨХ-ны шинэ дарга Д.Цогтбаатар мэдэгдэв. Өнгөрсөн онд төрийн өмчит аж ахуйн нэгжийн гуравны нэгээс илүү нь буюу 37 нь алдагдалтай ажиллажээ. Тэдгээрээс 14 компани тэрбумаас дээш, бүгд нийлээд 50 тэрбум төгрөгийн алдагдалтай гэнэ. 8.0 тэрбумаас дээш алдагдалтай ДЦС-3 ба ДЦС-4 жагсаалтыг тэргүүлж, Багануур (5.0 тэрбум), Шивээ-Овоогийн (4.2 тэрбум) уурхайнууд удаалж, МИАТ 4.1 тэрбум төгрөгийн алдагдлаар дараалав. Орос, Монголын Засгийн газруудын хамтарсан монополь төмөр зам бараг 1.0 тэр бум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Төрийн өмчийн компаниудын нийт хөрөнгө 2013 оны тооллогоор 14 их наяд төгрөг буюу 10 орчим тэрбум ам.доллар болж Монголын эдийн засагтай адилхан түвшинд очжээ. Нөгөө хувьчлал эхэлж буй үеийн төрийн өмчөөс хэд дахин өсчээ. Ийм том хөрөнгийг алдагдалтай ашиглаж, алдагдлыг нь ашигтай ажилласан хувийн компаниудын ашиг, орлогын болон иргэн таны худалдан авч буй бүх барааны 10 хувиас авч, татвараар хааж байгааг хүн бүр мэдэхгүй байж магад.
Төрийн өмчийн гэх бүх компаниудын дарга нарыг, олон орлогчтой нь хамт улс төрийн намууд томилдог бөгөөд алдагдалтай ажилласны төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй ажээ. Тэртэй тэргүй төсвөөс алдагдлыг нь нөхчихдөг учир удирдлагууд нь үндсэн хөрөнгөө томруулах, элэгдэл хорогдлыг суутгаад компаниа ашиггүй гаргах нь хэвийн үзэгдэл болжээ. Элэгдэл хорогдлын мөнгөөр хуримтлал хийхийн оронд хувийнхаа болон намынхаа хэрэгцээнд зориулж ирлээ.
Нийтийн хөрөнгийг зувчуулах өөр нэг арга бол дулаан, цахилгааны үнийг хязгаарлаж байгаад зөрөөг нь төр засаг татвараас гаргаж өгөөд улмаар үйлдвэрлэгч, түгээгч компаниудад тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эргэлтийн бусад хөрөнгийг маш өндөр үнээр шахдаг явдал юм.
Төрийн өмчөөр баяжих өөр нэг арга бол төрийн үйлчилгээг хувийнхаа компаниудаар дамжуулан хүргэх, тендерт хуйвалдан шал гаруулах, цагтаа ажлаа хийхг үй сунжруулсаар, хагасыг нь хийснээрээ барьцаалан нэмж хөрөнгө шаардаж авах явдал.
Салбар бүрт төрийн зайлшгүй үзүүлэх үйлчилгээг, жишээ нь байгаль орчны үнэлгээ хийх, эсвэл эм тариа оруулах, борлуулах, хог, бохир ус цэвэрлэх, малын эм тариа нийлүүлэх гэх мэт төрөл бүрийн нийлүүлэлт, үйлчилгээний сүлжээний гүйцэтгэгч нь холбогдох яам, хорооны шийдвэр гаргагчидтай холбоотой компаниар дамждаг болжээ.
Монголын төрийн үйлчилгээ барууны өндөр хөгжилтэй орных шиг үнэтэй боловч чанар нь өмнийн буурай хөгжилтэй орнуудаас ч доогуур болчихлоо.
ТӨРИЙН ӨМЧ ҮНЭГҮЙ БОЛДГИЙН ШАЛТГААН
Төрийн өмчийн энэ тогтолцооны алдагдлыг арилгаж чадахгүйн гол шалтгаан бол Монголын төр засгийн эрх баригчдын хувийн сонирхол нийтийн сонирхлоос нэг эрэмбээр дээгүүр байгаад оршино.
Төрийн өмч том, олон байх нь улстөрчид, засгийн эрх баригчдад өөрсдөд нь зөвхөн ашигтай бөгөөд төсвөөр дамжуулан дээр дурдсан үрэлгэн сүлжээгээ санхүүжүүлэх нь олон бизнес, түүний улс төрийн төлөөллийн туйлын зорилго болжээ.
Олон жил эдийн засаг, улс төрийг томсон мафийн тогтолцоог өөрчлөхийн тулд төр засгийн үйл ажиллагааг бүрэн ил тод болгох, өнөө гийн засаглалын эхлүүлээд байгаа авилгын эсрэг тэмцлийг улс төрийн намын харьяалал харгалзахгүй үргэлжлүүлэх шаардлагатай юм.
Өнөөдөр Монголын улс төрийн намууд үзэл бодлоор бараг ялгагддаггүй бөгөөд ялгаатай ганц зүйл бол аль намын ямар фракц, бизнесийн аль бүлэглэлийн төлөөлөл төр засгийн эрх мэдэлд яаж нөлөөлж байгаад л оршдог. Монголын хувийн компаниудын захирлууд ч улс төрийн намуудын удирдлагад орж, улс төр эдийн засгийн бүлэглэлийг бэхжүүлж ирлээ. Бүлэглэлүүд харилцан биенээ барьцаалсан учир авилгын сүлжээг арилгах бараг боломжгүй ажээ.
Улмаар аль ч засаг тодорхой бүлэглэлтэй хариуцлага тооцож чадахгүй болсон учир Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого гаргаж чадахгүй байгаа юм.
Төрийн өмч эдийн засагт давамгайлж, энэ өмчийг ямар ч алдагдалтай байсан хамаагүй захиран зарцуулах эрх нь улстөрчдийн гарт орж, цөөхөн этгээд цөм баяжин, ний тийн хөрөнгийг зувчуулж ирлээ. Төрийн өмч нэртэй хэний ч биш болсон хөрөнгө зонхилсоор, эдийн засгийг бүтцийн хямралд оруулах боллоо. Ийм хямрал 2009 онд болсон ч ашигт малтмалын олон улсын зах зээлийн үнэ өссөнөөр Монгол Улс түргэн гарч чадсан юм.
ШИЙДЭХ ЗАМ
Өнөөдөр эдийн засаг суларч, төгрөгийн ханш унан, гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбог дуулан, төсвийн алдагдал нэмэгдсэн учир асуудлыг Засгийн газраа солих, хоёр гурван хууль өөрчлөх замаар шийдэх тухай ярих боллоо.
Засгийн газраа, эсвэл хэдэн сайдаа сольсноор зарчмын өөрчлөлт гарахгүй. Харин төрийн өмч давамгайлсан, зөвхөн улстөрчдөд ашигтай эдийн засгийн бүтцээ өөрчлөн, төрийн өмчийг хувьчлах буюу эдийн засагт төрийн оролцоог багасгахгүй бол бусад бүх арга хэмжээ цаг алдсан, өнгөц ал хам болно. Төрийн өмчит компаниудын хувьцааны ихэнхийг хөрөн гийн биржээр дамжуулан хувьчлах, дараа нь үнэ хүрсэн цагт нь үлдсэнийг зарах замаар алдагдлыг нь нөхөж болно.
Эдүгээ төр засаг эдийн засгийн хүндрэлээс гарах арга замаа хэлэлцэхийн тулд Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын дундуур хийх гэж байна. Энэ чуулганаар эдийн засгийн хямралын суурь асуудлыг шийдэж, төрийн өмчийг хувьчлах, нийтийн өмчийг зувчуулагч бүлэглэлтэй намын харьяалал харгалзахгүй хариуцлага тооцох асуудлыг яаравчлах шаардлагатай байна. Мөн геополитикийн ашиг сонирхлоо баталгаажуулж, урагшаа нарийн царигаар төмөр зам тавих эдийн зас гийн стратегийг хэрэгжүүлж, Их Хурлын гишүүн Засгийн газрын сайд болохгүй байх хуулиа баталж, урт хугацааны эдийн засгийн бодлогоо хэлэлцэж шийдвэрлэхгүй бол улс төрийн ээлжит сүржигнэл болоод л өнгөрнө.
Өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарч, улмаар ойрын ирээдүйн тогтвортой өсөлтийг хангахын тулд бид эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийж, төрийн өмчийг хувьчлах чиглэлийг баримтлах цаг боллоо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар эсхүл төлбөр гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар, төлбөр огт биш, харин газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд энэ үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Ингэхгүй бол газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмал үнэгүйддэг. Монгол оронд ийм эрхзүйн орчин байхгүй тул ашигт малтмалын бүх ордууд үнэгүйддэг.
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.