Төрийн албан хаагчийн хүнд суртал арилаагүй байна

527-13783467553e0dbf0529d3816abigШинэчлэлийн Засгийн газар ард иргэдийнхээ үгийг алхам тутамдаа сонсоно хэмээн ам алдсан. Тэгвэл үүнийг хэрэгжихгүй байгааг өндөр настан Л.Нацагдорж учирлаж байна.
Учир нь тэрбээр Ерөнхийлөгч болоод ШӨХТГ-ын дарга О.Магнай, Баянгол дүүргийн удирдлагатай уулзах хүсэлтээ албан ёсоор уламжилсан ч түүнд хэн нь ч дорвитой хариу өгөөгүй байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтанд төрийн тэргүүнтэй уулзах хүсэлтээ уламжилсан ч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байна.
Түүнчлэн ШӨХТГ-т хандсан асуудлыг нь шат шатны ажилтнууд нь уламжилахгүй олон сарын турш хав дарсаар байгаа аж. Иргэдээ сонсоно гэсэн сайхан үгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга хэлдэг нидэр дээрээ настай иргэдийг нааш цааш сажлуулсаар байгаад Л.Нацагдорж гуай сэтгэл дундуур яваа аж.
Мөн Баянгол дүүргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэгч газарт иргэдийн хүсэлтийг уламжлахаар дугаар авч орсон ч хөөцөлдсөн ажлаа бүтээж чадаагүй байна. Тиймээс төрийн албан хаагчид ядарсан иргэдийнхээ үгийг үг гэж тоохгүй байгаад иргэд бухимдаж байгааг тэрбээр хэлсэн юм.
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих